Ням
Sep
24
Нинжатай хөөрөлдсөн хагас өдөр Гэрэл зургийг Д.Tүвшинбаяр


0:00   80%

Нинжатай хөөрөлдсөн хагас өдөр

           Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тэрэгтийн даваа орчим олон нинжанууд байна гэсэн сургаар ажлын далимд тэр нутгаар яваад ирлээ. Ялбаг гэдэг газар цөөн хэдхэн хүн ажиллаж байгаатай таарлаа. Ер нь тэднийг хаа явсан газар нь хөөж тууж дарамталж байдаг гэсэн. Хөдөөгийнхөн маань хэрхэн хаягдаж, цоо шинэ нийгмийн харилцаанд хөлөө олж чадахгүй хэрхэн амь тэмцэж, эрсдэж, хэлмэгдэж явааг нинжагийн амьдрал бэлхнээ харуулж байх шиг.

            -  " Ах нь дээр үед нэг муу жорлонгийн нүх ухах гэж ядарлаа, зүдэрлээ, өлслөө цангалаа гээл бөөн юм болдог байсан сан. Одоо бол амьдралын эрхээр өдөржин нүх ухаж амьдралаа залгуулж байна. Энэндээ ч дасчихаж дээ” - бидний яриа ингэж эхэлсэн юм....



2008 оны 09-р сарын 27