Ням
Nov
19
Хүрээ цам Гэрэл зургийг В.Баттулга


0:00   80%

 

Хүрээ цам

            Цам буюу тойрог бүжиг нь соёл урлагийн нандин өв мөнөөс гадна зовлон зүдгүүр, муу муухай бүхний үндсийг таслан амирлуулдаг гэж үздэг ажээ.

Өөрөөр хэлбэл цам хэмээх нь нууц тарнийн бясалгал заяаны зан үйл бөгөөд шашны сахиусан бурхад Цагаан өвгөн тэргүүтэд өөрийн дүрээр залран аливаад түйтгэрлэх саадыг арилгаж урт нас, удаан жаргал, өлзий хутаг, буян хишгийг олон түмэнд түгээж цамнан бүжиглэдэг юм.

            Цамын зан үйлийг хийснээр орон нутагт ган зуд, гай гамшгийгн хөнөөл амирлаж амар амгалан өлзий хутаг бүрдэнэ хэмээн сүсэглэдэг тул эрдэм цаглашгүй. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, ирээдүй хойчдоо гэгээрэлд хүрч, бурхан бодьсадва нарын гэгээн дүртэй учрахын ерөөлийн дээд болдог гэж үздэг тул хүрээ цамын ёслолд сүсэгтэн олон хүрэлцэн очихыг урьтал болгосоор иржээ.



2008 оны 11-р сарын 21