Ням
Nov
19
Улиангар Гэрэл зургийг Г. Эрдэнэтуяа


0:00   80%

Улиангар

           Манай гэрийн цонхны цаахна нэгэн улиангар  байх. Хаврын урь орж модод гөлөглөх цагаар өглөө бүр түүний шинэхэн навчсыг харж баясан  мөчир дамжин шулганах шувуудын жиргээг сонсож, шилмүүснийх нь сэнгэнэсэн үнэр салхивчаар хан хийдэгсэн. Намар орой болж навчис нь  шаргалтан нэг нэгээр хорогдоход  түүнийг даган сэтгэлдээ битүүхэн гуниг тээсээр арав гаруй жилийг үдэж  мод бид хоёр дасчээ. Нэг л өдөр түүнийг минь тайрч хөрөөдөн хожгoрлож орхилоо. Хаврын урь орж амьтай бүхэн сэргэж ургамал ногоо дэлгэрэх цаг ирж, баяар баясал бэлэглэсэн хаврын өдрүүд эргэн ирлээ. Хэзээ чи минь дахин гөлөглөж шинэхэн навчис, сэнгэнэсэн үнэрээрээ миний сэтгэлийг баясгах юм бол доо ...?

 



2009 оны 04-р сарын 15