Ням
Sep
24
Эрээн зорчсон тэмдэглэл Гэрэл зургийг Д.Tүвшинбаяр


0:00   80%

Эрээн зорчсон тэмдэглэл.    

 

          Миний бие хэдэн удаа Өмнөд хөршийг зорихдоо зардлаа хэмнэчих санаатай Эрээнээр дамжин Бээжин орж байсан юм. Хүн юм болсон хойно явах болг ондоо л багагүй ачаа үүрдэг байсан санагдана. Хэдэн цүнхтэй юмаа /үсрээд л 3 байлгүй/ хил гаалиар дамжуулж вагонд оруулах , билет олох гэж алхам тутамдаа сэтгэл санааны дарамт эдлэн арай л сөхөрч уналгүй ирдэг байлаа… Тэгээд л өөрөө даахгүй шахам өчнөөн олон гахайг өвөл зунгүй зөөж сард 2 удаа,  заримдаа 7 хоног бүр урд хөршийг зорьдог  наймаачин хүүхнүүдийг хараад бахархах бас өрөвдөх, тэдний зовлонг хэн нэгэнд хэлмээр санагддаг юм.    

          Ийм бодлоор аппаратаа үүрч Эрээн ороод ирлээ. Замд таарсан хүмүүстээ нэлээд тайлбарлаж байж зураг авахыг зөвшөөрүүлж чадлаа. Эдгээр хүмүүс хийж байгаа ажилдаа дургүй, амьдрахын тулд аргагүй эрхэнд ийм ажил хийж явна даа гэх бодолтой юм шиг санагдсан. Тийм ч учраас тэр бүр  зовлон жаргалаа ярих, зураг хөргөө авахуулах дургүй юм билээ. Гэхдээ  үйлдвэрлэл хөгжөөгүй манай орны бэрхшээлийг тэд нимгэлэлцэж яваа.  Тэдний ачаар лангуу нь бараагаар элбэг буй.  Хэнээс ч ажил гуйж алга тосон суусангүй.  Олон давхар татварыг алхам тутамдаа төлөөд  гэрийнхнээ мөр бүтэн  идэх хоолтой  авч яваа  сэтгэлийн тэнхээтэй, “бор зүрхээрээ”  яваа  хүмүүс гэж бодогдоно. Бид хийж буй ажлаараа бахархах ёстой.  Үүнийгээ тэд тэр бүр анзаардаггүй бололтой. Тэд өөрсдөөрөө болон бусад хүмүүс тэднээр бахархах ёстой болов уу.

            Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар. 2008 он.



2008 оны 04-р сарын 22