Ням
Sep
24
Баян Монгол, Ядуу Америкийн сонгууль Гэрэл зургийг Т.Өсөхбаатар


0:00   80%

                                             Баян Монгол,  Ядуу Америкийн сонгууль


            Америкт ирсээр их бага нилээд хэдэн сонгууль болохыг үзлээ.  Миний амьдарч буй хот жижигхэн ч гэлээ  муж  улсын нийслэл. Гэхдээ л Монголд болдог сонгуулийн сурталчилгаа шиг тийм нүсэр юмыг энд ер олж харсангүй. Нэг удаа манай  ажлын  ойролцоох  замын   дэргэд нэг нөхөр машин дээрээ   Barlette for STATE ASSEMBLY гэж  нэрээ томоор бичээд   доор  нь  вэб хаягаа хадчиж. Тэрбээр дэргэдээ багц савтай ус тавьж, дэргэдүүрээ өнгөрөх машинтай хүмүүс рүү инээмсэглэн гараараа даллан мэндчилнэ. Их ч халуун өдөр байв. Байсхийгээд л уснаасаа балгана. Орой хэрд ажлаа тараад гартал мөн л инээсээр, далласаар.  Харин савтай ус нь л хоосорсон байв. “Ядуу”  Америк эр сонгуулийн суртчилгаагаа хэрхэн хийхийг анх харж камераа авч гараагүйдээ харамсаж  нэг зүйлийг эрхгүй эргэцүүлэн бодоход хүрэв.     ... Шинэ мянганы эхэнд  юм даг. Тээр жил Ерөнхийлөгчийн сонгуулийн жил байлаа. Энд тэндгүй л сонгуулийн суртчилгааны уриа, самбар өлгөөтэй. Гэтэл нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг, эдний дунд шар торгон дээлтэй экс Ерөнхийлөгчийн хөргийн доор "Агтны тоосонд өссөн билээ би" гэж бичсэн нь нүдэнд туслаа.
            Ингээд бодлоо.... Ингэхэд бид чинь сайн агтчинг сонгох гэж байна уу эсвэл Ерөнхийлөгчийг үү?...Үүнийг хэнд зориулаа вэ?  Сонгогчдынх нь хэрд нь тааруулав уу эсвэл...?  Энэ хэр оновчтой суртчилгаа  вэ?...?
            Гэвч  Багабанди гуайн буруу юу байх билээ. Гагцхүү түүний суртчилгааг  хийж байгаа хүмүүсийн царай  нь энэ. Ингэж л хүнийг  “алж”, юмаар нь хүүдэгнэдэг байж...Үүний дараа “Урт шар дээлт” ерөнхийлөгчийн үед бүүр учир замбараагаа алдсан. Ямар сайндаа л мань хүний овог нь солигдчихсон Самбарын Энхбаяр гээд олноо өргөмжлөгдөөд явж байхав. Нэг ийм самбар босгоход шаардагдах өртөг нь нилээн хэдэн долоон оронтой тоогоор л яригдана. Ингэхэд бид тийм их баян хүмүүс билүү?  Бодох л зүйл. Монголчууд бид дэлхийн 200 гаруй улсаас нийгэм-эдийн засгийн үзүүлэлтээрээ 170 – 180 дугаар байранд явдаг атлаа сонгууль нь дэлхийн тэргүүлэх гүрнүүдээс илүү үрэлгэн зардал гаргаж, хэтэрхий бохир заваан болсныг эгнэгт халах  ёстой....



2008 оны 06-р сарын 04