Пүрэв
Dec
14
Т.Өсөхбаатар  уран бүтээл
Т.Өсөхбаатар  танилцуулга
Т.Өсөхбаатар Фотосэтгүүлч NY, USA usukh [at] yahoo [dot] com

  -1977 оноос эхлэн “Алтайн хөгжил”, “Анхдугаар таван жил” “Пионерийн үнэн”, “Үнэн” сонинд анхны авсан зургаа нийтлүүлж  гэрэл зурагт хөл тавьсан.

-1991 онд Эрхүү хотын Улсын Их Сургуулийн сэтгүүлчийн ангийг Фотосэтгүүлч мэргэжлээр төгссөн.

-2005 онд Нью-Йоркийн Гэрэл зургийн Институтийн фотосэтгүүлзүйн курсийг дүүргэсэн.

-1990 - 94 онд “Ардын Эрх” сонин үүсэн байгуулагдахад Гэрэл зургийн албанд нь сурвалжлагчаар орж ажлынхаа гарааг эхэлсэн.

-1986 онд Монголын Сэтгүүлчдийн Холбоонд гишүүнээр элссэн.

-1999 онд гэрэл зургийн “Фотомон” агентлагийг үүсгэн байгуулалцаж  2001 он хүртэл захирлаар нь ажилласан.

-1996 -2001 онд  Монголын Гэрэл зурагчдын Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилласан.

-1998, 2000 оны  Шилдэг фотосэтгүүлчийн шагналыг хүртэж байсан.

-Францын “Magnum” агентлагийн гэрэл зургийн үзэсгэлэнг  Монголд анх зохион байгуулах, Монголын гэрэл зурагчдыг Магнумын сургалтын албаны 14 хоногийн сургалтад хамруулах ажлыг  зохион байгуулахад биечлэн оролцсон.

-Францын “Editing” агентлагийн гэрэл зурагчин Патрик Бардын хамт уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ Францын Парис, Леон, Тулуз зэрэг хотуудад 3 сарын турш гаргасан. Японы Асахи симбун, Америкийн “USA Today  сонинд гэрэл зургаа  нийтлүүлж байсан.

-2001 оноос эхлэн АНУ-ын Нью-Йорк мужийн Aлбани хотод гэр бүлээрээ амьдарч байна.