Ням
Sep
24
В.Баттулга  уран бүтээл
В.Баттулга  танилцуулга
В.Баттулга Чөлөөт уран бүтээлч vbattulga [at] yahoo [dot] com

-1986 онд МҮЭ-ийн Соёлын Төв ордны гэрэл зургийн дугуйланд сурсан.

-“Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл “Хөдөлмөр” сонинд анхныхаа зургуудыг хэвлүүлсэн.

-1988-1990 онд Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд сургуульд суралцсан.

-1990-2007 онд Монголын Радио Телевиз, “Ардын Эрх” сонин, “Монголын мэдээ” сонин, гэрэл зургийн “Photolink” агентлагт гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан.

-2007 оноос бие даасан чөлөөт уран бүтээлч 

-2002 онд МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчид олгодог “Ган үзэгтэн”

-2002, 2006 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч

-СГЗ Ц.Нинагийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг-1997” – Гран при шагнал

-Ц.Батзоригийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг-2004” – Гран при шагнал

-2005 онд ОУ-ын мотоциклын холбооны 100 жилийн ойн гэрэл зургийн

     уралдааны  2 -р байр

-“Ажилчны урлагийн 2-р их наадам”, “Ажилчин ангийн яруу алдар”, “Спортын мэдээ”, “Аз жаргалтай гэр бүл”, “Хүүхдэд ээлтэй Монгол орон”, “Монос цэцэглэж байна”, “Даяарчлал ба Монгол орон зэрэг уралдаануудад 1-р байр эзэлсэн.