Ням
Sep
24
С.Энхжаргал  уран бүтээл
С.Энхжаргал  танилцуулга
С.Энхжаргал гэрэл зурагчин Монгол Улс photo_enkhee [at] yahoo [dot] com

1981-1985 онд залуу техникчдийн ордны гэрэл зураг, кино     операторын дугуйланд суралцсан.

1986-онд “Спортын мэдээ” сонинд анхны зургаа нийтлүүлсэн.

1986-1991 онд “Спортын мэдээ” сонинд лаборантаар ажилласан.

1991 онд Монголын Сэтгүүлчдийн холбоонд элссэн.

1994-2002 онд “Ардын Эрх”, “Таван цагариг”, “Өнөөдөр” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан.

2002 оноос бие даасан чөлөөт уран бүтээлч

2000 онд хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.

1996 онд “Таван цагариг” сонины анхны шилдэг сэтгүүлчээр,

1997 онд “Өнөөдөр” сонины  шилдэг сэтгүүлчээр,

1998 онд Хэвлэлийн хүрээлэнгээс шалгаруулсан хэвлэл мэдээллийн оны шилдэг гэрэл зургийн сэтгүүлчээр шалгарсан.

1995 онд олон улсын Sasakawa Sports Foundation спортын гэрэл зургийн уралдаанд бүтээл нь шилдэг 200 зургийн каталогт багтаж хэвлэгдэж байсан.

1996 онд Улаанбаатар, Эрдэнэт хотод аавынхаа хамт “Дэвжээ дурандсан аав хүү хоёр буюу 30+10” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

1999 онд гэрэл зургийн “Photomon” агентлагийг үүсгэн байгуулалцсан.

1995 онд Гэрэл зургийн 60 жилийн ойн уралдаанд “Уулзалт” зургаараа 2-р байр,

2002 онд Ц.Батзоригийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг 2001” анхны уралдаанд “Их аваргын том хөөрөл” бүтээлээрээ Гран-При шагнал,

2008 онд Ц.Батзоригийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг 2007” уралдаанд “Хөрөг, хүмүүс, гэр бүл” төрөлд “Их хотын айл” бүтээлээрээ 1-р байр эзэлсэн. 

 

1996 онд Хятад улсад болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,

1997 онд Солонгос улсад болсон Зүүн Азийн наадамд,

1998 онд Хятад улсад болсон Азийн үндэсний спортын анхдугаар наадамд,

2002 онд АНУ-ын Вашингтон мужийн Спокейн хотноо болсон чөлөөт бөхийн цомын аваргын тэмцээнд гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан.