Пүрэв
Dec
14
Олимпийн аваргууд эх нутагтаа ирлээ Гэрэл зургийг С.Энхжаргал


0:00   80%

Олимпийн аваргууд эх нутагтаа ирлээ.


            “Сингапур-2010” өсвөрийн анхдугаар олимпод оролцсон   Монголын баг тамирчид өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд 11.50 минутад газардлаа.
          Энэ удаагийн өсвөрийн олимпод 204 орны 14-18 насны 3500 гаруй тамирчин 184 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа авъяас билгээ сорин өрсөлдсөн. Манай орны хувьд 11 тамирчин хүүхдийн  анхдугаар олимпод спортын долоон төрлөөр оролцсон. 3 олимпийн аварга шагналт 5-р байрт 3 тамирчин шалгарсан амжилтар  173 орныг ардаа орхиж 32-р байранд шалгарчээ.
 Монгол хүн 3-ын тоог бэлэгддэг 3-дахь үдаагаа ялагдахгүй шүү гэж өөртөө амалсан хэмээн хүүхдийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчин Б.Батцэцэг хэлж байв. 

Гимнастикийн спорт Монгол улсад хөгжсөн шүү гэдгийг олон улсад таниулахыг зорьсон. Аав ээж багш нарынхаа мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна гэж “Сингапур-2010” өсвөрийн олимпоос алтан медаль хүртсэн тамирчин Г.Эрдэнэболд онцолсон.

 



2010 оны 08-р сарын 30