Ням
Nov
19
ЗУУН НАСТАЙ ЗУРАГ Гэрэл зургийг Photomon agency


0:00   80%

ЗУУН  НАСТАЙ  ЗУРАГ. 

    Монголын төр ,шашныг түвшитгэгч, дээдхийн гэгээнтэн, VIII Богд жавзундамба хутагт  заларч асан Шар ордны хоймоpын хашаанд улаан, хөх  торгон хөлтрөгтэй найман гэрийн дунд “ Төрийн түгдэм “ хэмээхүй   том өргөө байжээ.  Жил бүрийн хаврын дунд сарын шинэдээр төр, шажны их мөргөл тэнд болж ,түм түжигнэж, бум бужигнана.

      Шар ордны зүүн биенээ том жижиг дөрвөн гэр бүхий хашаанд Богд гэгээнтний жасын /сангийн/ өргөө байж.Тэдгээр гэрүүдэд Богдын  донир,сойвон, соег,хаалгач, хогч зэрэг  шадар албатууд борви бохисхийх завгүй зүтгэж нярвааны  ёс жаягийг ягштал мөрднө.

     Зураг дээр: Богдын  сангийн өргөө.                           1909 оны хавар.

 

Фотомон агентлагийн архиваас авав.

 

 



2009 оны 03-р сарын 09