Бямба
Sep
23
MPN  танилцуулга
MPN Фото сэтгүүлч АНУ usukh [at] yahoo [dot] com

mongolphotonews.com  нь  Гэрэл зураг , мэдээллийн өдөр тутмын цахим сэтгүүл болно. Цахим сэтгүүл нь ямар нэг зургийн цуглуулга-альбом бус, үйл явдал-мэдээллийн сэтгүүл байх болно. Өөрсдийн  авсан сонирхолтой агшин, өөрийн амьдарч байгаа  нутаг оронд болж буй үйл явдлыг бусдад гэрэл зургийн хэлээр хүргэх хүсэлтэй  Хэн бүхэнд манай сэтгүүл нээлттэй. Сэтгүүлд нийтлэгдэх материал нь  доорхи шаардлагыг хангасан байна.

      -Таны авсан зураг сонирхолтой байх.

      -Зураг бүхэн тайлбартай, тайлбар бүхэн мэдээлэл агуулсан байх   /хэн, хэзээ, хаана,юу, яав? гэсэн асуултад хариулагдахуйц байх/

     - Зургийн тайлбарыг  arial, times, new roman  крилл үсгийн  фондоор бичих

      -1 зургийн хэмжээ нь 800х600 рiхel

      -  72 - 100  pixel/inch resolution -тэй

      -Нэг нийтлэл дэх  цуврал зургийн тоо 20-иос дээшгүй.

      -Ямар нэг садар самуун, хүчирхийллийг суртчилахгүй байх.

Нийтлэгдсэн зургаас 7 хоног тутамд сонгож шилдэг зургийн санал асуулгад оруулна. Энэчлэн тухайн сар, оны шилдэг зургийг шалгаруулна.Шалгарсан шилдэг бүтээл нь тухайн жилийн шилдэг зургийн эмхэтгэл номын эзэн болно.Сэтгүүлд ниийтлэх материалыг  info@mongolphotonews.com xaягаар хүлээн авна.